Лаборатори

Манай “Тэсэлгээний сургалт, судалгааны төвийн лаборатори” нь Монгол улсын уул уурхай, зам, барилга, барилгын материалын үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа өөрийн оронд үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирж байгаа бүх төрлийн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүний түүхий эдэд дараах итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу сорилт, туршилт ажлыг хийж гүйцэтгэж байна.

Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолт
Сорилт хийх бүтээгдэхүүн, материал, зүйлийн нэр Тодорхойлох үзүүлэлтүүд
1. Тэсрэх материал Дээж хүлээн авах, сонгох дүрмийн дагуу
2. Түүхий эд Гадаад байдал
Мөхлөгийн бүтэц
Шингээх чадвар
Овоолгын нягт
Чийглэг
Шатах хольцын барих чадвар
Бутрамтгай чанар
3. Тэсрэх бодис Шатах хольцын хэмжээ
Бутлах чадвар
Тэсрэлтийн хурд
Тэсрэлт дамжуулах чадвар
Тэсрэлтийн туйлын бага голч
Нягт
Тэсрэлтийн дулаан
Тэсрэлтийн хийн эзлэхүүн
Хүчилтөрөгчийн тэнцэл
Бүрэн дэлбэрэлт
Цохилт мэдрэх чадвар
4. Тэсрэх хэрэгсэл Тэслүүрийн хүч чадал
Цочир дамжуулах шижмийн тэсрэлтийн хурд
Гал дамжуулах шижмийн шаталтын хурд
Бүрэн дэлбэрэлт
Цохилт мэдрэх чадвар
Лабораторийн орчин, сорилт туршилтын үйл явц