ТЭСЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ

  • “Тэсэрч дэлбэлэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай” Монгол улсын хууль 2004 онд батлагдсан. Энэхүү хуулийн зорилт, Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн бүрэлдэхүүнд анх удаа ШУТИС-ийн Ректорын 2004 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 38 тоот тушаалаар “Тэсэлгээний технологийн төв”-ийг байгуулсан.
  • ШУТИС-ийн Ректорын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/100 тоот тушаалаар Тэсэлгээний технологийн төвийн нэрийг өөрчлөн “Тэсэлгээний сургалт, судалгааны төв” болгон шинэ орон тоо, бүтэцтэйгээр байгуулсан.
  • Манай төв анх байгуулагдсан цагаасаа эхлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газартай хамтран “Тэсрэх бодис, тэсрэх материалтай харьцах ажилтан” бэлтгэх сургалт зохион байгуулах, Тэсэлгээний хууль, дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар ажиллаж байна.
  • Манай төв нь одоогоор МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, ШУТИС - ийн Геологи, уул уурхайн сургуулийн хооронд байгуулсан “Тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх бодисын үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн мэргэжлийн ажиллагсдыг бэлтгэх, давтан сургах талаар хамтран эрхлэх гэрээ” болон “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн дагуу “Тэсэлгээний ажлын удирдагч, хариуцлагатай удирдагч”, “Тэсэлгээчин”, “Тэсрэх бодис, тэсрэх материалтай харьцах ажилтан” бэлтгэх, эрх олгох, сунгах сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.
ТЭСЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ

  • Тэсэлгээний сургалт, судалгааны төв нь 2019 оноос Уул уурхайн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл түүний түүхий эдэд сорилт, туршилт хийх хөндлөнгийн хяналт тавих лаборатори байгуулж “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандарт”-ын дагуу 2020 оны 07 сарын 31 ны өдөр Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, Хэмжил зүйн газраас итгэмжлэгдсэн.
Гэрчилгээ
Зураг. Лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээ